БҮҮВЭЙН ДУУ


  Эх үрсийн энэрхүйн нинжин сэтгэлийн тод илэрхийлэл болсон “ бүүвэйн дуу хэмээх, уриа дуудлагын шинж чанартай, энэхүү өвөрмөц дуу нэн эртний улбаатай бөгөөд, овог аймаг үүссэн тэр үетэй холбоотой гэж судлаачид үздэг байна. Тэгээд ч дуун ухааны дээж хэмээн үзэж иржээ. Бүүвэйн дууг яг төдийд үүссэн гэж нотлоогүй боловч, домоглон хэлэлцэх нь олонтой байна.
Энэ тухай нэгэн домогт, хээр хаягдсан хүүг тэжээж өсгөсөн чонотой холбож домоглодог бол, бүү ай гэсэн үгнээс үүссэн ч гэдэг. Юутай ч бүүвэйн дуу зохиогдсон цагаасаа хэд хэдэн хувилбараар аялаж дуулсаар иржээ. Тухайлвал: Бүүвэй гэсэн ганц үгээр давтан, намуун уянгалаг аясаар, нялхасыг тайвшруулан нойрсуулдаг.
Нөгөө нь шүлэглсэн үг зохиож, түүндээ ая оруулан зөөлөн дуулж бүүвэйлдэг байна. Заримдаа “Бөндөн Бөндөн” гэсэн үгээр ч бүүвэйлдэг. Газар газар өөр өөрөөр хэлэгддэг боловч гол төлөв төв халх хэллэгээрээ дууддаг.
Заримдаа бүүвэйлж байснаа хүүхэд нойрсоод эхлэхэд, маш зөөлнөөр аман дотроо намуухнаар аялах явдал ч байдаг. Ийнхүү бүүвэйн дууны уянган ая, үгийн цэцэлсэн утга, үйл хөдлөлийн жигд хэмнэл, хүүхдийн бяцхан гарт мэдрэгдэх эхийн булбарай хөх, эхийн уураг сүүний амт, бүхэн нэгдэж, хүмүүн болохын заяа тэгширдэг ажээ.
Энэ тухай эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч, хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв гуай бичихдээ: “ Бүүвэйн дуунд уясаж, өссөн хүүхэд, өр нимгэн сэтгэл зөөлөн, зүрх энэрэнгүй, хүн болдог нь нэгэнт шалгарсан, нотолгоо шаардахгүй үнэн” хэмээсэн нь тун ч учиртай ажээ.







Тоон бэлэгдэл

Монгол нутаг дээр хүн сүргээрээ амьдрах болсон эрт цаг үеэс нүүдэлчин түмэн газар шороо,уул ус, тэнгэр хангайгаа шүтэн хувь заяа төөргөө даатгаж ирсэн түүхтэй.Нүдэнд үзэгдэж амьдрал ахуйдаа нэвт шингэсэн байгаль юмс үзэгдлийг шүтэж дээдлэж байсан энэ байдал аажим аажмаар билэгдэл зүй болон уламжлагдаж эдүгээгийн бидний түүх болон хадаглагдсан  билээ.
Уламжлалын нандин түүх болсон энэхүү билэгдэл зүйд тусдаа шинжлэх ухаан болтоо хөгжсөн салбар бол яах аргагүй тоон билэгдлиин ухаан. Тухайлбал хадны сүг зураг,хүн чулуун дээрхи дүрслэл нь тэнгэр рүү тэмүүлсэн бугын дүрс байдаг бөгөөд энэ нь тухайн овог аймгийн шүтлэг цаашлаад хил хязгаар газар нутгийг өгүүлдэг.

Үүнииг тоон билэгдлийн хувьд авч үзвэл анхдагч тоо болох нэг,ганц гэсэн локиг утгийг агуулдаг ба зөвхөн бид буюу манай хил хязгаар, ганцхан бидний газар нутаг хэмээх утгийг ч агуулаж байдаг байна.Үүнээс үүдээд монголчууд есийн тоог чухам яагаад дээдлэж ,билэгдэж байдаг талаар одоо өгүүлье.

 
Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн (м.э.ө-III зуунаас м.э-I) үед хамаарагдах 2,6х1,95 метр хэмжээний ширмэл ширдэг дээр дараалсан есөн буга,есөн хар цагаан модыг дүрсэлжээ.Мод бол үржин дэлгэрэх, буга бол овгийн шүтээн бөгөөд ес байдаг нь дээд тэнгэр гэсэн утгийг харуулсан байна.

Монголын Нэгдсэн Улс байгуулагдсан үед ч есийн тоо тэнгэр язгуур гэсэн утгаа алдсангүй.Их эзэн хааны есөн өрлөгжанжин ,есөн хөлт цагаан сүлд туг гэхчлэн есийн тоотой холбоотой уламжлат билэгдэл зүйн жишээнүүд ихээр гардаг билээ.
Энэ үеийн шүтлэг бишрэл дийлэнхидээ бөө мөргөлтэй холбоотой байсан болхоор бөөгийн ерөн есөн тэнгэр,есөн есөн 81 тэнгэрииг дуудах гэх мэтчлэн тэнгэр язгуур гэсэн утга санаа байнга давтагдан гарч хэрэглэгдэж байжээ.

Тэрчлэн үе удмаа сахин дээдлэх ураг удмийн уламжлалд есөн үеээ мэдэх,есөн үе хүрч байж шинэ үе үүсэх,цэвэр ген цус буй болох баримтлахгүй бол цус ойртох ,аажмаар удам тасрах гэх зэргээс үзэхэд тэнгэр язгуур гэдэг утгаас гадна цэвэр ариун нандин гэсэн утга бас байгааг мэдэж болох юм. Нэг үгээр хэлэхэд монгол хүний ураг удам цэвэр ариун нандин байснаараа тэнгэрлэг дээд язгуурынх болох учиртай.Тиймээ Ес хэмээх тэнгэрийн заяат хүмүүний утга, монгол хүн,монгол газар шороо,монгол амьдрал ахуйдаа нүүдлийн бүхий л эд хэрэглэлд нарийн шингэж хүн төрлөхтний соёл иргэншилд "Есөн" үеэрээ дээдлэн хүндэтгүүлэх монгол түмний язгуурын их тоон билээ.