Гэнгүн цэрэг буюу Монгол цэрэг


Тэртээ он жилүүд улиран одож түүхийн нэн шинэ үе нэгэнтээ эхэлжээ.Улс орон бүр өөр өөрийн домог болсон түүхэн зам,түүхэн эргүүлэгтэй билээ.Монгол эх нутаг минь хүн төрлөхтний түүхэн ээдрээтэй цаг мөчийг өөртөө агуулан эв эгэл дав даруухан байсаар л .........
Он цагыг хэлхэн ,шарласан хуудсыг түүчлэн нэгэн хааны тухай өгүүлье.

1271 он “ Их Монгол улс” “Их Юань” улс болон өөрчлөгдөв.
Хубилай хаан яагаад монгол нэр өгсөнгүй вэ? Яагаад хятадын хаадын өнгөрсөн төрүүдийн хэвшилт ёсыг дагав.?
Хятадын эртний шүлэглэлт нэгэн сударт “Да-цзай цянь-юань” буюу”Өнө удаан түвшин энх” хэмээх үг гардаг бөгөөд энэ шүлгийн “Юань” гэдэг үгийг авсан гэж зарим эрдэмтэд үздэг билээ.”Энх мөнх” гэсэн утгаараа байж магадгүй ч ханзны утгаар нь хөөж үзвэл” Юань” буюу
”元”(гэн гэж уншдаг япон хэлээр) нь “Эх үүсвэр,уг удам,язгуур үндэс” аливаа юмны эхлэлийг заах утга гарч ирдэг бөгөөд энэ утгаар нь ойлгож одоогийн “Дайду буюу Бээжин “ нд Их Юань улсыг монголчууд бид анх байгуулсан гэвэл арай илүү утгатай байх болов уу.За ямартай
ч 1271 оноос хойш 97 жил хятадын төрийн эрхийг “Их Юань” нэрээр барьж улс орноо удирдаж байсан түүх Монголоос өөр хаана ч байхгүй юм даг.
Хубилай хаан өвөг дээдсийн “Алтан ургын бодлогыг” үргэлжлүүлэн хил хязгаар харгалзахгүйгээр аян дайн хийж улс орноо улам ихээр тэлж хүчирхэгжиж байлаа.
Хубилай хаан 1271онд Япон улсын эзэн хаан Камэяама(亀山天王)-д элчээ илгээжээ. Монгол элч хагас жил гаран Японд хариугаа хүлээсэн боловч Камэяама хаан болон хааны зөвлөхүүд дуугай өнгөрхөөр шийдэж ямарч хариу өгсөнгүй.Энэ нь “Танай улс манай улсын хараат түшиг улс болж даруй алба хашиж буй элчийг буцаах” утга бүхий тулган шаардах бичиг байжээ. Ийнхүү Хубилай хаан 1274 онд Япон улс руу дайн зарлаж 900 усан онгоц,25 000 цэрэгтэйгээр довтолжээ.

Эзэн Хаан Камеяамагийн тамгын түшмэл Ёшида Цунэнага-ын тэмдэглэл баримт бичигт (Кичизокуки) “Буней(文永 гэдэг нь эзэн хааны он тоололын нэр) наймдугаар он, есдүгээр сарын 21 дэхь өдөр. Өрнийн мэдээлэгчдээс (Өмнөд Сүн, Гуулин улс) Хойд зэрлэгүүд (Монголчууд) дайнд бэлтгэн Флот зэхэж буй талаар уламжлав…Мэдээг Куродо Саемон гон но сукэ Тайра Тобо хүлээн авсан болно.” хэмээн бичиж үлдээжээ.Энэ үеийн тагнуулийн мэдээг харахад японы цэргийн жанжин,эзэн хааны зөвлөхүүд ихээхэн сандралдаж байнга эзэн хааны өргөөнд хуралдаж монгол цэргийн зэр зэвсэг,дайны бэлтгэлийн тухай хэлэлцэж байсан байгаа юм.Японы түүхийн хуудаснаа Монголчуудийн довтолгооныг “Гэнкоү буюу 元寇” гэж нэрлэдэг бөгөөд үгийн задаргаа хийж үзвэл мөнөөх л дээр үзүүлсэн” Гэн буюу Юань” “Коү буюу зэрлэг,балмад,өш хонзон” гэсэн утгаар тайлагдаж Юань гүрний зэрлэгүүд гэж орчуулж болхоор байгаа юм.Тухайн үед Япон улсын засгийн газрын тэргүүнд北条 時宗(Хо Жиёо Токи Мүнэ)хэмээх Камакүрагийн 8 дахь үеийн жанжин ахалж байсан бөгөөд Хубилай хааны тулган шаардах бичгийг хүлээн зөвшөөрөхгүй элчийг хааны ордонд нэвтрүүлээгүй шийдвэрийг гаргасан жанжин бол энэ хүн юм.
Ер нь Их Юань улсын элч 1266 оноос эхэлж Японд иржбайсан бөгөөд 1271,1274,1275,1281 онуудад дахин дахин улсын албан бичигхүргүүлэж байжээ.Эдүгээ 1266 онд бичсэн Юань улсын элчийн бичиг хадаглагдаж байдаг бөгөөд уг бичигт " 至元(ЖИ ЮАНь) 3 дугаар он 8 сар" гэж бичсэн байдаг билээ. 至元(ЖИЮАНь) 3 дугаар он гэдэг нь 1266 он бөгөөд至元(ЖИЮАНь) он тоолол Хубилай хаан Их Юань улс гэж зарлаагүй байх үе ба улсаа байгуулах гэж өвөр хоорондоо дайтаж байх үеэс эхэлсэн тоолол юм. Аригбөх Хубилай хоёрын тэмцэл намжиж Юаньулсаа байгуулах үйл явцтай зэрэгцэн гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого эрэлхиилж байсныг эндээс харж болох юм.
 Бас нэг сонирхол татсан зүйл бол монгол дөрвөлжин үсэгтэй тамганы хуулбар. Тамга Такашима арлын эрэг орчим хайрцагтайгаа унасан байсныг арлын оршин суугч Куничи Мукэа олж хадгалж байгаад судлаач Торао Мозайд авчирч өгчээ.Тамгын жинхэнэ эх Такашима арлын захирагчийн мэдэлд хадгалагдаж байдаг аж. Тамганы бичээс нь Төвдийн Пагва ламын системчилсэн монгол дөрвөлжин үсэг. Хубилай хаан тухайн үедээ Монголын Их Юань гүрний бүрэлдхүүнд багтсан олон улс аймгийн хэл авианд зохицсон бичгийн төгс үсэгтэй болохыг эрмэлзэж байлаа. 1269 онд Пагва лам төвд үсэгт суурилан системчилсэн дөчин нэгэн үсэгтэй цагаан толгойг Их Хаанд өргөн барьсан нь хожим Монгол дөрвөлжин үсэг хэмээн алдаршсан юм. Гэвч тухайн үеийн нөхцөл байдал, авиа тэмдэглээний адармаатай дүрслэл зэргээс шалтгаалаад өргөн тархаж чадаагүй болно. Тамгыг зуутын даргаас дээш зиндааны цэргийн эрхтэн эзэмшиж байсан болов уу. Бичээс нь “Нэг зуугаас мянган цэргийн захирагч” хэмээн уншигдана. Тамганы ар талд “Жи Юаний 14 дүгээр он” гэжээ.Энэ нь Хубилайн хаанчлалын үе тодруулбал 1277 онтой дүйнэ. Монголчууд Япон улсын эсрэг анхны довтолгооноо 1274 онд хийсэн . Тэгвэл тамганы эзэн хоёр дахь довтолгооны үеэр буюу 1281 онд амь үрэгдсэн аж.
 

1274 оны 11 сард Хубилай хааны анхны флот солонгосын Хаппо боомтоос Наран улсыг зорин хөдөллөө. Их бага 900 орчим усан онгоц хөлөглөсөн дөрвөн түмэн цэрэг зам зуур Цусима, Ики арлууд Хакозаки боомтыг эзлэн Кюүшү арлын Хаката буланд газардав. Монголчууд асар их хохирол амсан байж багагүй амжилт олсон боловч 19-ний өдрийн шөнө дэгдсэн далайн шуурга тэдний мөрөөдөлд эцсийн цэг тавьжээ. Монгол цэргийн довтолгооноос хамгаалж Кюүшү арлын эрэг дагуу их хэмжээний далан ,өндөрлөг газруудыг барьж  байгуулж байжээ.



 Хубилай хааны элч нарын нэрийг Туушин, Сартуг, Хо Венчү, Сэцэн, Ханву Сүк хэмээнсудлаач Накаба Ямада 1916 онд Лондонд хэвлэгдсэн “Ghenko: The Mongol Invasion of Japan” (Японд халдсан Монгол довтолгоо) номондоо  дурьдсан байна.Тэд Камакура дахь Шогун Хожа Токимунэ-гийн ордонд хөл тавьсан анхны бөгөөд сүүлчийн Монгол элч нар байлаа. Харамсалтай нь Шогун Хубилай хааныг үл тоомсорлон элч нарыг хөнөөхийг тушаав. Тэднийг Камакурагын үеийн цаазын газар болох Тацуно кучи яама (龍の口山)-Луугийн ам ууландцаазалжээ. 1500 оны эхээр лам Ничиго цаазлагсадын сүнсийг амраах зорилгоор энэ газар сүм байгуулсан нь Жориюжи сүмийн эхлэл байжээ.Монголын таван элчийн хөшөө эдүгээ энд түүх өгүүлэн оршино.

 Тиймээ монголчууд та бидний Их хаан Чингисийн үр сад болох Хубилай хааны  Япон улсад хийсэн аян дайн ийнхүү  эдүгээ түүхийн хуудаснаа  шарлан үлджээ.