Дэлхийн утга соёлын эрдэнэсийн санд нүүдэлчин монгол түмний оруулсан ‘Босоо’ хэмээх монгол бичиг үсэг өнө эртний түүхтэй ажгуу.
Яг хэдийнээс монголчууд ‘Босоо’ бичигтэй болчихов,хаанаас энэ бичиг үүсэв, хэн зохиов гээд бүрэн гүйцэт батлагдаагүй таамаглалууд нэлээд байдаг. Хэдрэгнээс үүссэн гэх бас жирэмсэн эхийн хэлбэр дүрсээр бүтсэн эсвэл хүний гарын хурууны дохио зангаагаар буй болсон зэрэг маш олон таамаглал эрдэмтэдийн дотор байдгаас “Уйгаржин”буюу 4-5 р зууны үеийн Уйгарын шинэ бичгээс үүссэн нь үнэнд ойрхон юм.Учир нь Уйгаржин бичгийн Уйгар гэдгийг өөрөөр тайлах аргагүй учираас тэр. Мөн өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг.
Уйгаржин бичиг нь Сири үсгээс гаралтай агаад Согдуудаар дамжин Уйгар, Монголд нэвтэрсэн гэж судлаачид үздэг.
Монгол бичиг нь 1205 онд Чингис хаан Найман аймгийг довтлон нэгтгэсний дараа тус аймагт хэрэглэгдэж байсан уйгаржин бичгийг авч, албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд гардаг ба Юань улсын сударт бичсэнээр Найманы Таян хааны бичгийн сайд Тататунгаг төрийн тамганы хамт олзлон авч утга учрыг мэдэж ноёдын үр хүүхдэд зааж сургахыг үүрэг болгосон гэж бичигдсэн байдаг.Ихэнхи эрдэмтэд дээрхи өгүүлснээр монголд бичиг үсэг орж ирсэн гэж үздэг бөгөөд энэ нь нэг талыг барьсан, яаран түрэгдсэн, учир дутагдалтай байна гэж боддог.Энэ тал дээр миний бие Ч.Далай гуайтай санал нэг байдаг юм.Чингис хаанаас өмнө монгол зарим аймаг Уйгаржин бичгийг авч хэрэглэж байсаныг түүхийн сурвалжуудаас харж тунгааж болох талтай.Тухайлбал Найман аймаг өөрсдөө монгол аймгийн нэг байсан бөгөөд Найман аймаг Уйгар ,Түргүүдтэй зэргэлдээ оршин байж эдгээр улсуудын соёлын нөлөөг авсан байх учиртай юм.Учир нь БНМАУ-түүх 3 р боть дээр Найман аймгийг монгол аймаг байсан гэдгийг хангалттай баталсан байдаг билээ.
Одоогийн байдлаар монгол хэлээр бичигдсэн уйгаржин бичгийн анхны дурсгалд 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичгийг оруулдаг билээ.
Энэ бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр бага сага ялгаатай байдаг.
Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Энэ нь монгол үндэстэн угсаатан хэл яариа өөр боловч бичиг үсэг нэгтэй байх, нэгдмэл байх гэсэн санааг агуулж баайгаа юм.
Мөн Аюуш гүүшийн зохиосон галиг үсэг нь уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, уг үсгээр монгол хэлнээс гадна төвд, самгарди, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн.
Үсэг бичигтэй болохоос өмнө монголчууд аян дайн хийхдээ хонины хорголоор цэргээ тоолдог,мод зомгол дээр тэмдэг дохио бичдэг тухай Юань улсын сударт бичсэн буй. Дохио зангаа,юмыг дүрсэлж зурах гэдэг нь шинжлэх ухааны хэллэгээр дүрслэх үсгийн ангилалд багтаан хэлэгддэг бөгөөд энэ нь бичиг үсгийн үүслийн өмнөх үе шат болдог байна
Монгол бичгийн үүсэл хөгжил түүхийн үе шат болгонд бага багаар өөрчлөгдөн хэрэглэгдэж ирсэн бөгөөд улс орныг удирдаж буй лидерүүдээс шалтгаалан устаж үгүй болох аюулд ч орж байлаа.
Юань улсын үед гэхэд Уйгаржин үсгийг хэрэглэхгүй дөрвөлжин эвхмэл үсгийг төрийн хэмжээнд хэрэглэх зарлигыг 1269 онд Хубилай хаан гаргаж байжээ.
Зарлигыг буулган үзвээс:...Монгол үсэг бол олон үсгийн дээр буй,... Үүнээс хойш аливаад хашбуу тамга дарж,бичиг тараан буулгахад монголын шинэ үсгийг хэрэглэж, басхүү хамтаар тус тусад түүний улсын үсгийг хавсруулагтун. . . хэмээжээ.Тухайн үед зоос мөнгө ,элчид олгох пайз хийгээд хууль цааз,сургууль соёл бүгд зарлигийн дагуу дөрвөлжин үсгээр бичигдэж мөрдөгдөж байлаа.
Нөгөөтэйгүүр Хятадын Пэн Дая,Сюй Тин нар “ Хар Татарын тэмдэглэл” номондоо .... “Яньцинь хотын сургуулиудад уйгар бичиг үздэг.Бас Татар(Монгол) хэлнээс орчуулж сургахыг заалгадаг.Уг хэлнээс орчуулж чадах болмогц хэлмэрч болгодог”...хэмээн бичсэн байна.Энэ нь уйгаржин монгол бичигтэй төрийн түшмэл,хэлмэрч,бичээч сургаж байсан сургууль бас байсан гэдгийг хэлж өгч байгаа юм.
Монгол бичиг үсэг янз бүрийн хэлбэрээр хөгжиж байсан нь гайхалтай бөгөөд үндсэн бичиг үсэг урлаг үсэг болон гүн гүнзгий утга учир агуулан бидний үед уламжлагдан ирсэн нь бүүр бахармаар зүйл юм.Монгол нүүдэлчин түмний сэтгэлгээг шингээж бөөрөнхий ,дөрвөлжин,хээ угалз, тамганы хэлбэрээр бас бичиж болдогийг түүхээс бас харж болох юм.
Монгол бичиг нь захидал харилцааны үг хэллэгээр жигүүрлэн эртнээс олон улс оронтой холбогдож тусдаа шинжлэх ухаан болтлоо хөгжжээ.
1289 онд Аргун хааны Францын IV Филип хаанд бичсэн захидал.Ил хаадын үе гэгддэг Аргун хаан монгол бичгийг эрхэм болгон улс орны үндэс болгон хэрэглэж байлаа.Ил хаадын үеийн зоосон мөнгийг нэгэнтээ судлаач Бадарчийн Нямаа гуай тайлан уншиж олонд таниулжээ.
Доорхи зоосон дээр “ХАГААН НУ НЭРЭБЭРАРГУН НУДЭЛЭТГЭЛҮЛИСЭН АРИГУ АЛТАН ” шинэ хэллэгт буулгавал “Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн ариун алтан ” гэж бичсэн ба зоосны дээд хэсэгт хөндлөнгөөр “АЛТАН” гэж бичсэн байх ба “Л” үсгийн гэзгийг гээгдүүлсэн алдаа гаргажээ.
Эртнээс монгол бичгийн үсэг дүрсээр ёрөөл магтаал,утга төгөлдөр байх тэр бүхнийг бичиж сударын нүүр,сүмийн үүд хаалга,тамга дардас, хос уяанга зэрэг бүхий л зүйлыг тэмдэглэж зурдаг байжээ.Тиймээ үүсэл хөгжлөөсөө авхуулаад та бидний эрин үед устаж алга бололгүй ирсэн нь юутай аз завшаан бөгөөд цаашид улам хөгжүүлэн авч явах нь та бидний үүрэг билээ.
Эртний гайхамшигт судар, шашдир номын хуудаснаа эрдэм оюуны цаглашгүй гайхамшгийг бичиглэн үлдээх хэн боловч бодол бясалгалын түмэн учигын далай баян эрдэмд шамдаж уран үсэг бичгийн тиг нь хос мөнгөн мод болон нахиалж монгол бичгийн хээ хуар цэцэрлэгт хүрээлэн лугаа дэлгэрэн мандах болтугай.